Бие даалт


БАТЛАВ. ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ......................................................./А.БАТХИШИГ/

СХБАЗ” хичээлийн хүрээнд оюутны хийх
бие даалтын ажлын удирдамж

Сэдэв сонголт: Бие даалтын эхний сэдвийг 9 сарын ........... өдөр, хоёр дахь бие даалтыг 10 сарын......... өдөр, гурав дахь бие даалтыг 10 сарын........ өдөр сонгоно.
Бие даалтын ажлын зорилго: Энэхүү бие даалтыг гүйцэтгэснээр суралцагчдын  мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлж, чадвар дадал олгох юм.Мөн хичээлийн хэрэглэгдэхүүн хийх, цахим хичээл бэлтгэх чадвар, дадалд суралцах юм.
Бие даалт тооцохгүй байх шалтгаан:
Хугацаа хэтэрсэн болон бие даалт хийх явцад үзүүлж зөвлөгөө аваагүй тохиолдолд бие даалтыг тооцохгүй.
Бие даалт-1
2.      1. Бичиг баримт боловсруулах компьютерийн технологи, Хүснэгт боловсруулах компьютерийн технологи
Сэдэв: 1-р ангийн сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах  /14 хоног/
/1-р ангид ордог хичээлүүдийг харгалзан баг болгон хуваагаад дахин баг дотроо хичээлүүдийн сэдэв бүрийг давхардуулахгүйгээр оюутнуудад өгнө./Математик, Монгол хэл, Хүн орчин, Дуу хөгжим, Дүрслэх урлаг хичээлүүдээр/

Тавигдах шаардлагууд:        
-          ЕБС-ийн мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр,нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийг судлах
-          www.meds.gov.mn сайтаас бага ангийн цөм хөтөлбөр, www.econtent.edu.mn сайтаас 1-р ангийн багшийн ном, сурах бичгийг татаж аван ямар хэрэглэгдэхүүн хийхээ сайтар төлөвлөх. /Цөм хөтөлбөр, 1-р ангийн багшийн ном, сурах бичиг өөрт байгаа бол татах шаардлагагүй.
-          Мэргэжлийн заах аргын багш нараас ямар хэрэглэгдэхүүн хийхээ төлөвлөн арга зүйн зөвлөгөө авах
-          Хэрэглэгдэхүүний дидактик шаардлагад нийцүүлэх
-          Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байх
-          Интернэт эх сурвалжийн боломжит бүх нөхцөлийг ашигласан байх
-          Нэг оюутан 15-аас доошгүй ТӨМ-г боловсруулна.
3Илтгэл боловсруулах компьютерийн технологи
Сэдэв: Нэгдүгээр ангийн хичээлийн дурын сэдвээр ээлжит хичээл боловсруулан  цахим хэлбэрт оруулах
Тавигдах шаардлагууд:
-          Слайдны тоо 10-аас доошгүй
-          Холбогдох зураг, схем ашиглана.
-          Объект болон слайданд тохирох хөдөлгөөн оруулах.
-          Холбоос ашиглан хуудасны хооронд шилждэг байх
-          Хэрэглэгдэхүүний дидактик шаардлагад нийцүүлэх
-          Интернэт эх сурвалжийн боломжит бүх нөхцөлийг ашигласан байх/Зураг, дуу, авиа/
3.      Бие даалтын ажлыг үнэлэх журам /багшийн үнэлгээ, өөрийн үнэлгээ, чацуутны үнэлгээ/
Үнэлэх журам: Оюутны бие даасан ажлыг үнэлэхдээ МУБИС-ийн “ОБДА-ыг үнэлэх журам”-ыг баримтална. Үүнд: Оюутны авбал зохих нийт оноо 50 оноо
Бие даалтын ажлын сэдвийг заасан хугацаанд багтаан багштай ярилцаж сэдэв сонгож   гүйцэтгэж буй ажлын явцыг шалгуулж тогтсон цагт зөвлөгөө авч явна.Дараах шалгуурыг харгалзан дүгнэнэ.






Шалгуур үзүүлэлт1. Office програмуудтай ажиллах чадвар /MS-Word, Excel/
Хангалтгүй-0
Хязгаарлагдмал-1
Хангалттай-2
Чадвартай-3
Онцгой сайн-4
Office-ийн програмуудыг ашиглаж чадахгүй
Office-ийн програмуудын талаар ерөнхий мэдлэгтэй
Бичиг баримт, хүснэгтэн мэдээлэл боловсруулах чадвартай
Бичиг баримт, хүснэгтэн мэдээлэл  боловсруулах, тэдгээрийн боломжуудыг ашигладаг.
Office-ийн програмуудыг бүрэн дүрэн ашиглах, бусдадаа тусалж чадна
Шалгуур үзүүлэлт2. Интернэт хэрэглээ
Интернэтийг ховор хэрэглэдэг
Вэб сайтад хандаж мэдээлэл олж авдаг
Олон хайлтын хэрэгсэл ашиглаж, чанартай эх сурвалжуудыг олж авдаг
Интернэтээс ашигтай хэрэгтэй зүйлийг хэрхэн үр дүнтэй олж авахыг бусдад зааж өгдөг
Интернэт эх үүсвэрийг үнэлж, шүүмжлэлтэй задлан шинжилж бусдад тусалдаг
Шалгуур үзүүлэлт3. Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулалт /MS-PowerPoint/
Сургалтын дидактик шаардлага хангаагүй
Текстээс бусад объектийг бага хэрэглэсэн
Дидактик шаардлагад нийцсэн
Дидактик шаардлагад нийцсэн, сонирхолтой байдлаар бэлтгэсэн.
Дидактик шаардлагад нийцсэн, сонирхолтой, интернэтээс бэлэн контентуудыг ашигласан.


Багшийн үнэлгээ/50 оноо/
·         Уг ажлын зорилго, зорилт биелсэн эсэх
·         Хичээлээр эзэмшсэн онол, аргазүйн мэдлэгээ ашигласан байдал, мэдлэг, чадвар, дадлын ахиц дэвшил
·         Холбогдох ном, материалыг уншиж судалсан эсэх
·         Ажлын заавар, шалгуур үзүүлэлтийн дагуу ажилласан эсэх
·         Чацуутны бүлгээс өгч буй үнэлгээ, шүүмжийг ажилдаа тусгаж хэрэгжүүлсэн байдал
·         Өөрийн үнэлгээний бүтээлч шинж зэргийг харгалзан үнэлнэ.
Мөн хөндлөнгийн үнэлгээ өгсөн оюутанд үнэлгээг хэр зэрэг бодтой хийсэн байдлыг нь харгалзан үнэлгээний оноонд нь /1-5 оноо/ оруулан тооцно. Ерөнхий хугацаа хэтэрсэн тохиолдолд бие даалтын үнэлгээг тооцохгүй бөгөөд 0 оноог өгнө.
Явцын үнэлгээний хуудас /сэдэв сонгосноос хойш гүйцэтгэх хугацааг долоо хоногоор тооцно/
Үе шат
Гүйцэтгэх хугацаа
Авах оноо
Хөндлөнгийн үнэлгээ
Авсан оноо
Багшийн тэмдэглэл
Сэдэв сонголт
1-р долоо хоног
5



Хийх явцад зөвлөгөө авах
2-3 долоо хоног
15



Бие даалтыг дуусгах
4- р долоо хоног
20